ASF header

Азиа Фронтиер Капиталд тавтай морил

Азиа Фронтиер Капитал ХХК /Asia Frontier Capital Ltd./ нь өөрийн удирддаг ЭйЭфСи Азиа Фронтиер Сан /AFC Asia Frontier Fund/ болон ЭйЭфСи Вьетнам Сангаар /AFC Vietnam Fund/ дамжуулан Азийн хурдацтай хөгжиж буй орнуудад дагнан хөрөнгө оруулалт хийдэг хөрөнгө оруулалтын менежментийн компани юм.

ЭйЭфСи Азиа Фронтиер Сан нь хүн амын болон орлогын өсөлт, ДНБ-ий өсөлт зэргээс шалтгаалан хэрэглээ нь нэмэгдэж буй Азийн хөгжиж буй орнуудын хөрөнгийн бирж дээр арилждаг хувьцаанд хөрөнгө оруулдаг. Тус сан нь Бангладеш, Бутан, Камбож, Ирак, Лаос, Малдив, Монгол, Мьянмар, Непал, Пакистан, Папуа Шинэ Гвиней, Шри Ланк болон Вьетнам улсад үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг, тухайн улсынхаа хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хувьцаанд хөрөнгө оруулдаг. ЭйЭфСи Азиа Фронтиер Сан эдгээр орны эдийн засгийн шилжилтээс ашиг шим хүртэхээр байгуулагдсан бөгөөд өндөр өгөөж хүртэхийн зэрэгцээ эрсдлийг сааруулах томоохон боломжийг олгодог. Энэхүү санг Азиа Фронтиер Капитал ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Томас Хүггер удирддаг ба тэрээр Ази болон Африк тивийн хөгжиж буй орнуудад 20 гаруй жилийн турш хөрөнгө оруулсан арвин туршлагатай юм.

ЭйЭфСи Вьетнам Сан нь 2013 оны 12-р сарын 11-нд байгуулагдсан ба Томас Хүггер, Андреас Каралл, Андреас Вогелсангер нар хамтран удирддаг. Тэд урьд нь Ази болон дэлхий даяар хурдацтай хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулж байсан туршлагатай ба ийнхүү ажилласан хугацааг нь нийлүүлбэл даруй 75 гаруй жилийн туршлагатай юм. ЭйЭфСи Вьетнам Сан Вьетнамын өсч буй, ялангуяа жижиг дунд аж ахуйн нэгж, компаниудын хувьцаанд дагнан хөрөнгө оруулдаг. Сангийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Андреас Каралл Вьетнамын хөрөнгийн биржид бүртгэлтэй, P/E буюу үнэ ба ашгийн харьцаа нь 6х-7х-гийн хооронд байгаа бөгөөд ойролцоогоор дансны үнээрээ арилжигддаг 100 гаруй компанийн хувьцааг тодорхойлж чадсан юм. Эдгээр компанийн ихэнхийнх нь ногдол ашгийн өгөөж 9%-аас дээш ба зарим нь зах зээлийн үнэлгээтэйгээ дүйцэхүйц мөнгөн хөрөнгөтэй байна.

Сангийн тухай, удирдлагын багийн болон хөрөнгө оруулалтын стратегийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it..

хаягаар холбогдоно уу.

ЭйЭфСи Азиа Фронтиер Сан /AFC Asia Frontier Fund/

Сангийн цэвэр өгөөж, ам.доллар (A ангилал)

AAFF-Perf-Chart

Азиа Фронтиер Капитал ХХК нь Кэйманы арлуудад бүртгэгдсэн сангийн удирдлагын үйл ажиллагаа эрхэлдэг компани ба сангууд нь нээлттэй хөрөнгө оруулалтын сангийн журмаар ажилладаг. "ЭйЭфСи Азиа Фронтиер Сан" нэрийн дор Кэйманы арлуудад бүртгэгдсэн сангууд нь зөвхөн АНУ-ын хөрөнгө оруулагчдад зориулагдсан бол "ЭйЭфСи Азиа Фронтиер Сан (АНУ бус)" нь зөвхөн АНУ-ын бус хөрөнгө оруулагчдад нээлттэй юм.

Санд сар тутам элсэж болох ба сарын хуанлийн сүүлийн өдрөөс ажлын 5 өдрийн өмнө санг хаадаг. Хувьцааны 2 ангилал байдаг ба сангийн үндсэн валют нь Америк доллар, Швейцарь франк болон Евро юм.

Санд элсэхэд бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтыг авах эсвэл манай сангуудад хөрөнгө оруулах талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it..

хаягаар холбогдоорой.

 А ангилалБ ангилал
Менежментийн төлбөр Жилийн цэвэр активын 1.8% Жилийн цэвэр активын 1.5%
Гүйцэтгэлийн урамшуулал Сангийн гүйцэтгэл хамгийн өндөр үзүүлэлтээсээ /watermark/ давсан бол гүйцэтгэлийн хувиас ам. долларын 3 сарын LIBOR-ийн хувийг, 2%-ийн хамт хассан дүнгээс 10% Сангийн гүйцэтгэл хамгийн өндөр үзүүлэлтээсээ /watermark/ давсан бол гүйцэтгэлийн хувиас ам. долларын 3 сарын LIBOR-ийн хувийг, 2%-ийн хамт хассан дүнгээс 8%
Санд элсэх Сар бүрийн сүүлийн өдрийн өмнөх ажлын 5 өдөр Сар бүрийн сүүлийн өдрийн өмнөх ажлын 5 өдөр
Сангаас гарах Сангийн цэвэр активаар, сар тутам - 90 хоногийн өмнө мэдэгдэнэ. Сангийн цэвэр активаар, сар тутам - 180 хоногийн өмнө мэдэгдэнэ.
Сангийн үндсэн валют Ам.доллар, Евро, Швейцарь франк Ам.доллар, Евро, Швейцарь франк
Анхлан оруулах хөрөнгийн доод хэмжээ Ам.доллараар үнэлэгддэг хувьцаанд 25,000 ам.доллар Ам.доллараар үнэлэгддэг хувьцаанд 25,000 ам.доллар
Еврогоор үнэлэгддэг хувьцаанд 25,000 евро Еврогоор үнэлэгддэг хувьцаанд 25,000 евро
Швейцарь франкаар үнэлэгддэг хувьцаанд 25,000 швейцарь франк Швейцарь франкаар үнэлэгддэг хувьцаанд 25,000 швейцарь франк
Үнэлгээний өдөр Сарын хуанлийн сүүлийн өдөр Сарын хуанлийн сүүлийн өдөр

ЭйЭфСи Вьетнам Сан /AFC Vietnam Fund/

Сангийн цэвэр өгөөж, ам.доллар

AVF-Perf-Chart

Азиа Фронтиер Капитал /Вьетнам/ ХХК нь "ЭйЭфСи Вьетнам Сан"-гийн хөрөнгө оруулалтын менежментийн компани ба Кэйманы арлуудад бүртгэлтэй юм. Сангийн зорилго хөрөнгө оруулагчдын хөрөнгийг хурдацтай өсч буй компаниудад, ялангуяа жижиг дунд салбарын компаниудад оруулж урт хугацааны турш өсгөхөд оршино.

ЭйЭфСи Вьетнам Санг Томас Хүггер, Андреас Каралл, Андреас Вогелсангер нар хамтран удирддаг. Энэхүү удирдлагын баг хөрөнгө оруулалтын салбарт 75 гаруй жил ажилласан туршлагатай ба Азид тэр дундаа Камбож, Хонконг, Сингапур, Шри Ланк болон Тайландад удирдах ажил гүйцэтгэж байсан баялаг туршлагатай юм.

Сангийн үйл ажиллагаа, гүйцэтгэлийн талаар лавлах эсвэл сангийн танилцуулга, баримтат хуудастай танилцах бол This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it..

хаягаар холбогдоно уу.

 С ангилал
Менежментийн төлбөр Жилийн цэвэр активын 1.8%
Гүйцэтгэлийн урамшуулал Сангийн гүйцэтгэл хамгийн өндөр үзүүлэлтээсээ /watermark/ давсан бол гүйцэтгэлийн хувийн 12.5%
Санд элсэх Сар бүрийн сүүлийн өдрийн өмнөх ажлын 5 өдөр
Сангаас гарах Сангийн цэвэр активаар, сар тутам - 60 хоногийн өмнө мэдэгдэнэ.
Сангийн үндсэн валют Ам.доллар
Анхлан оруулах хөрөнгийн доод хэмжээ 10,000 ам.доллар
Үнэлгээний өдөр Сарын хуанлийн сүүлийн өдөр

Contact AFC

Албан ёсны хаяг::
Азиа Фронтиер Капитал ХХК
Огиер Батлан даалтын үйлчилгээ /Кэйман/ ХХК
89 Нексус Вэй
Камана Бэй
Гранд Кэйман KY1-9007
Cayman Islands

Төв оффис:
Азиа Фронтиер Инвестментс ХХК
1208 тоот, 12 давхар, Лүүн Ки байр
267-275 Дес Воакс зам, Централ
Хонконг
Утас: +852 3904 1015
Факс: +852 3904 1017
И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

 

mrt-logo
Sheung Wan буудал, Гарц B (Island шугам)

Азиа Фронтиер Инвестментс ХХК нь Хонконгийн Үнэт цаас болон фьючерсийн хорооноос Үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөхийн болон Хөрөнгийн удирдлагын тусгай зөвшөөрөл авсан болно.